Get Adobe Flash player
Эхлэл Монгео Дриллинг

Өрөмдлөг үйлчилгээ

 

 
Бидний эрхэм зорилго
Хөдөлмөр хамгаалал, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, аюулгүй ажиллагааг дээдлэн стандартын дагуу мөрдөж гидрогеологи, ашигт малтмалын хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагааг дэвшилтэт техник технологиор гүйцэтгэж. Монгол улсынхаа геологи хайгуул, уул уурхайн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад оршино.
 

 
Танилцуулга
   
"Монгео дриллинг" ХХК нь 2008 онд өрмийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн худалдаа, өрөмдлөгийн чиглэлээр байгуулагдсан. Манай компани хайгуулын болон тэсэлгээний өрөмдлөг, алмазан өрөмдлөгийн ажлыг чанарын өндөр төвшинд гүйцэтгэж байна. Түүнчлэн  өрөмдлөгийн 7 бригад, нийт 60 гаруй ажилчид, албан хаагчидтай. Голлох боловсон хүчин нь болох инженер, геологи, өрмийн мастер, техникийн ажилчид өрөмдлөгийн салбарт арваас дээш жил ажилласан чадварлаг хамт олон байна.

 

 

 

 Ажлын туршлага
Геологи хайгуул, тэсэлгээ, гидрогеологийн өрөмдлөгийн нийт 40 гаруй төслийг амжилттайгаар хийж гүйцэтгэсэн. 

 

 

Тоног төхөөрөмж

    Манай компани Солонгос улсад үйлдвэрлэсэн POWER 9000CW, YDX 1800, YDX1300G, SUNWARD фирмийн SWD165B маркийн тэсэлгээний өрөм, экскаватор, 50 Ковш, ОХУ-д үйлдвэрлэсэн СКБ маркийн өрөм болон дагалдах машин, техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.