Get Adobe Flash player
Эхлэл Туршлага

АЖИЛЛАХ БОЛОВСОН ХҮЧИН

  •  Манай компани нь АНУ, Япон, Солонгос, Малайз улсуудад мэргэжил  дээшлүүлсэн, Монгол улсын мэргэшсэн инженерээр удирдуулсан алт, зэс, уран, нүүрсний ордын эрэл хайгуулаар 10 гаруй жил ажилласан туршлагатай багаас бүрддэг. Нийт боловсон хүчний 80% магистр зэрэгтэй, нийтдээ 60 гаруй үндсэн ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна. Бид геологич инженерүүдийнхээ мэргэжил мэдлэгт анхаарч эрдэм шинжилгээний байгууллагуудын зохион байгуулсан хурал болон гадаад, дотоодын эрдэмтэн багш нарын тавьсан лекц семинарт геологичдоо байнга хамруулж байдаг. Монгол улсад зохион байгуулагдаж байгаа геологи хайгуулын хурлуудыг зохион байгуулах,  ивээн тэтгэх, илтгэл тавих зэргээр оролцож ирлээ. ШУТИС, МУИС зэрэг  мэргэжлийн их дээд сургуулийн оюутнуудын дунд Голден Хилл ХХК-ний нэрэмжит эрдэм шинжилгээний хурлыг 2009 оноос уламжлал болгон зохион байгуулж залуу үеэ дэмжиж ирлээ. 
  •  


ТЕХНИК ХЭРЭГСЭЛ 

  • Манай компани  POWER-9000,YDX-1800, YDX-3G, SUNWARD маркийн тэсэлгээний болон хайгуулын өрмийн машинууд, Hyundai-3000 экскаватор, копш-50 болон дагалдах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй. Элементийн агуулга тодорхойлох рентген флуоресцент спектрометр Niton XL3 загварын гар багажтай. Уг багаж нь хээрийн нөхцөлд Au, Cu, Pb, Mo, Ag, ГХЭ зэрэг 53 ширхэг элементийн агуулгыг өндөр нарийвчлалтай түргэн шуурхай тодорхойлдог давуу талтай юм.
  •  

ПРОГРАМ ХАНГАМЖ
 

  • - Carlson SurvCAD
    - ArcGIS 10.2 version
    - MapInfo 12.0 version
    - Plot Log, Log Plot
    - Minex
    - Rockware
    - WellCAD
    - Strater