Get Adobe Flash player
Эхлэл Мэдээ Мэдээлэл

“Хойд Монголын ашигт малтмал” семинар, гео-экскурт Голден Хилл ХХК-ий геологчид амжилттай оролцлоо.

ШУТИС-ийн ГУУС, МҮГХ, Японы ашигт малтмалын холбоо хамтран зохион байгуулсан "Хойд Монголын ашигт малтмал" сэдэвт нээлттэй семинар болонУлаанбаатар-Гацуурт-Бороо-Баянголын төмрийн орд-Хөтөл-Эрдэнэт-Заамар-Улаанбаатар гэсэн маршрутын дагуу зохиогдсон 7 хоногийн гео-экскурт Голден Хилл ХХК-ний геологчид амжилттай оролцлоо.

 

Нээлттэй семинар 2015.06.11-ний өдөр 09-18 цагийн хооронд ШУТИС дээр зохион байгуулагдлаа. Япон улсын геологчид  далайн ёроолын Seafloor massive sulfide (SMS) төрлийн ордын тандан судалгаа, эрэл, хайгуул, нөөц баялгийн тооцоо, түүнийг ирээдүйд ашиглах боломжийн тухай, газрын ховор элементүүдийн (REE) эрэл хайгуул, ашиглалтын нөхцөл, нөөцийн тоо хэмжээ, ашиглалтын болон баяжуулалтын технологийн шийдэл, шинэ төрлийн ордын (Ion adsorption clay) нээлт нь өнгөрсөн зууны 60-аад онд аж үйлдвэрт хувьсгал хийж гангийн, электрон хэрэгсэл, акустик тоног төхөөрөмж, MRI, VCM, машин үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргасан, NdFeB төрлийн соронзонгийн хэрэглээг машин үйлдвэрлэл, эрчим хүчний ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт нэмэгдүүлснээр эрчим хүчний уламжлалт түүхий эд: газрын тос, нүүрсний хэрэгцээ шаардлага үлэмж буурах чиг хандлагын тухай сонирхолтой, үр өгөөжтэй илтгэлүүд хэлэлцүүлэв. 
Монголын геологчид Бороо, Гацууртын алтны орд, Баянголын төмрийн орд, Эрдэнэтийн зэс молибдены болон Заамарын алтны шороон ордуудын геологийн тогтоц, эрэл хайгуул, нөөцийн тоо хэмжээ, олборлолт-эдийн засгийн үнэлгээ, ач холбогдол, цаашдын хэтийн төлөвийн тухай танилцуулан хэлэлцэв.

 

Гео-аялал 2015.06.12-18-ны хооронд зохион байгуулагдсан ба Хойд Монголын хэмжээнд орших Бороогийн алтны уурхай, Гацууртын алтны үндсэн орд, Баянголын төмрийн уурхай, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Эрдэнэтийн уурхай, баяжуулах үйлдвэр, Эрдмин цэвэр зэсийн үйлдвэр, Заамарын алтны шороон орд гэх мэт  төрөл бүрийн ашигт малтмалын томоохон орд газар, уурхай, үйлдвэрүүдийг үзэж танилцсан маш үр дүнтэй аялал боллоо.  

 

 

Бороогийн алтны уурхай 

Бороогийн алтны үндсэн ордын пит-6 

Баянголын уурхай

Баянголын уурхай

Хөтөлийн уурхай 

Эрдэнэтийн уурхай 

Эрдэнэтийн баяжуулах фабрик 

Заамарын алтны  шороон ордын ил уурхай