ГОЛДЕН ХИЛЛ ХХК-НИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

Голден Хилл компани нь геологи хайгуулын зөвлөгөө үйлчилгээ, хайгуулын болон тэсэлгээний өрөмдлөгийн чиглэлээр 2008 онд байгуулагдан  үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын хөрөнгө оруулалттай компани юм. Бид геологи хайгуулын ажлын төлөвлөлт, удирдлага, хяналт, хэтийн төлөвийн үнэлгээ, хээрийн геологи хайгуулын ажил, үр дүнгийн тайлан, хайгуулын болон тэсэлгээний өрөмдлөг зэрэг зөвлөгөө үйлчилгээг мэргэжлийн өндөр төвшинд хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангаж, орчин үеийн өндөр хүчин чадалтай техник тоног төхөөрөмж ашиглан монгол болон олон улсын хууль, стандарт, дүрэм журмын дагуу захиалагч байгууллагуудын эрх ашигт нийцүүлэн хийж гүйцэтгэдэг.
Харилцагч байгууллагадаа олон улсын түвшинд хүрсэн чанартай геологи хайгуулын зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэн салбартаа тэргүүлэгч байгууллага болж эх орныхоо эрдэс баялгийн санд хувь нэмрээ оруулахад оршино.

 

БИДНИЙ ЗОРИЛГО

  • -Хариуцлагатай уул уурхай
  • -Аюулгүй ажиллагаа
  • -Байгаль орчноо хамгаалах
  • -Байгаль орчноо нөхөн сэргээх
  • -Хамтын хөгжил
  • -Харилцагч байгууллагадаа олон улсын түвшинд хүрсэн чанартай геологи хайгуулын зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэн салбартаа тэргүүлэгч байгууллага болж эх орныхоо эрдэс баялгийн санд хувь нэмрээ оруулахад оршино

 

ГИШҮҮНЧЛЭЛ

  • Монголын Үйлдвэрлэлийн Геологчдийн Холбоо