Геологи хайгуул

Геологийн үйл ажиллагаа

  • Зөвлөгөө мэдээлэл. Тухайн орд газрын талаархи геологи-хайгуулын арга, аргачлал болоод хууль эрх зүйн бүхий төрлийн зөвлөгөөг өгөхөөс гадна хамтарч ажиллана.
  • Геологийн зураглал. Бүх төрлийн масштабын геологийн зураглалын ажлыг орчин үеийн стандарт, шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг.
  • Эрдсийн хэтийн төлөвтэй талбайн судалгаа. Бидний мэргэшсэн ажлуудын нэг нь энэ бөгөөд ашигт малтмалын ордын эрэл, үнэлгээ, хайгуулын бүхий л шатны судалгаа, шинжилгээг хийсээр ирсэн туршлагатай.
  • Сансрын зургийн тайлалт боловсруулалт. Сансрын орчин үеийн тоон мэдээллийг ашиглан геологийн зураглал, өгөгдөл боловсруулалт, стрүктүр-тектоникийн элементүүд, тэдгээртэй холбоотой ашигт малтмалын байршлын зүй тогтолыг гаргаж урьдчилсан хэтийн төлөвийг тодорхойлдог.
  • Геохими ба сорьцлолт. Талбайн болон уулын малталтууд (суваг, шүрф, цооног, шахт гэх мэт)-ын шлих, литогеохимийн болон бусад дээжлэлт, үр дүнгийн боловсруулалт хийж, элементүүдийн зүй тогтол, харилцан хамаарал зэргийг тодорхойлдог.
  • Геологийн мэдээлэлийн сан. Орчин үеийн техник, программ хангамж (ArcGIS, Arc, MapInfo, AutoCad, ERDAS imagine, WellCAD,  PlotLog, Minex, SurvCad)-ийн тусламжтайгаар бүхий л төрлийн геологийн өгөгдлийг газар зүйн системд бүртгэн боловсруулалт хийж мэдээллийн сан үүсгэнэ.
  • Өрөмдлөг цооногийн баримтжуулалт. Баганат болон цохилтот өрөмдлөг, өрөмдсөн цооногийн бичиглэл, сорьцлолт, үр дүнг тайлагнана.